Тусламж
Хамгийн түгээмэл асуултуудын хариу. Олдохгүй бол шууд холбогдоорой.
Хүргэлт хэрхэн явагддаг вэ?
Улаанбаатар хотод 5,000₮-ийн төлбөртэй, захиалга баталгаажсанаас хойш 1–2 ажлын өдөрт хүргэнэ. 150,000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй. Орон нутагт унаагаар илгээх бөгөөд 12,000₮-ийн зардал гарна.
“Бэлэн” болон “Захиалгаар” гэдэг нь юугаараа ялгаатай вэ?
Бэлэн бараа Монголд агуулахад байгаа тул төлбөр төлмөгц шууд хүргэгдэнэ. Захиалгаар гэсэн бараа Америкт байгаа бөгөөд бид тусгайлан захиалж авчирна — дунджаар 14-21 хоног үргэлжилнэ.
Урьдчилгаа яагаад төлдөг юм бэ?
Захиалгын бараа тус бүрийг Америкийн дэлгүүрээс тусгайлан худалдаж авдаг тул 50% урьдчилгаа авдаг. Үлдсэн дүнг барааг хүлээн авахдаа төлнө. Бэлэн бараанд урьдчилгаа гэж байхгүй — бүтэн дүнг төлнө.
Ямар аргаар төлбөр төлөх вэ?
QPay QR — Хаан, Голомт, ХХБ, Хас, Төрийн банк зэрэг бүх банкны апп-аар уншуулж төлнө. Төлбөр төлөгдмөгц захиалга шууд баталгаажна.
Дансаар шилжүүлэх — захиалга үүсгэсний дараа гарч ирэх данс руу гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичиж шилжүүлнэ. Шилжүүлсэн захиалга 24 цагийн дотор баталгаажна.
Дансаар шилжүүлэх — захиалга үүсгэсний дараа гарч ирэх данс руу гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичиж шилжүүлнэ. Шилжүүлсэн захиалга 24 цагийн дотор баталгаажна.
Бүтээгдэхүүн жинхэнэ мөн үү?
Бид зөвхөн албан ёсны дэлгүүр (Sephora, Ulta, Amazon, брэндийн өөрийн сайт)-ээс худалдан авдаг. Хуурамч бүтээгдэхүүн байхгүй. Баталгаажуулах шаардлагатай бол худалдан авалтын баримтыг үзүүлнэ.
Буцаалт, солилт хийж болох уу?
Битүүмжлэл нь эвдрээгүй, ашиглаагүй бараа авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаах боломжтой. Ариун цэврийн шалтгаанаар нээгдсэн косметикийг буцаан авдаггүй. Тээвэрлэлтийн явцад эвдэрсэн бол хүргүүлмэгц зураг илгээгээрэй — бид 100% хариуцна.
Захиалгаа хэрхэн хянах вэ?
Захиалга хянах хуудсанд захиалгын дугаар болон утасны дугаараа оруулснаар алхам бүрийг харна: төлбөр → Америкаас захиалсан → замд яваа → Монголд ирсэн → хүргэгдсэн.
Захиалгаа цуцлаж болох уу?
Америкаас захиалга өгөхөөс өмнө бол бүрэн цуцалж, урьдчилгааг буцаана. Захиалга Америкт өгөгдсөний дараа цуцлах боломжгүй тул шийдвэрээ хурдан мэдэгдээрэй.
Үйлчилгээний нөхцөл
Захиалга өгснөөр та барааны мэдээлэл, үнэ, хугацааг зөвшөөрсөнд тооцно. Америкийн дэлгүүрт бараа дууссан тохиолдолд бид тантай холбогдож, өөр хувилбар санал болгох эсвэл төлбөрийг бүрэн буцаана. Гаалийн журам өөрчлөгдсөнөөс үүдэн хугацаа сунгагдаж болзошгүйг анхаарна уу. Хувийн мэдээллийг зөвхөн захиалга биелүүлэх зорилгоор ашиглана.


